Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль- бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалиа хамгаалах мэдлэг олгох зорилгоор ахлах ангийн сурагчдад сургалт хийлээ.
Сургалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэж юу болох, прокурор энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
Тус сургалтад аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч хамрагдлаа. Сурагчид “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээнд нэгдэж, байгалиа хамгаалахыг уриаллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар