Баян-Өлгий аймгийн прокурорын газраас санаачлан цахим залилангаас урьдчилан сэргийлэх, залилах гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Цагдаагийн газар, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол банк болон арилжааны банкны салбаруудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа “Цахим залилангаас урьдчилан сэргийлэхэд банкны үүрэг, оролцоо”,, аймгийн Цагдаагийн газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Нурбек “Залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр товч мэдээлэл хийлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан болон прокурорын бусад төрлийн шийдвэрийн хэрэгжилтийг бодитой, шуурхай хангах, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч, төв болон арилжааны банкны салбаруудаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар харилцан санал солилцож, “Залилах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар