“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД-ИРГЭДЭЭ СОНСЪЁ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД-ИРГЭДЭЭ СОНСЪЁ”  НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Хууль бидний амьдралд-Иргэдээ сонсъё” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. 

Нэгдсэн арга хэмжээнд аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл хамтарсан багийн гишүүд оролцож, хүүхдийн эсрэг нуугдмал, далд хэлбэрээр үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцуулан, төрийн байгууллага, хамтарсан багийн гишүүдийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.   

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтэд Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч ажиллалаа.   

Мөн нэгдсэн арга хэмжээнд эмзэг бүлгийн болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үүрэг хүлээсэн бусад этгээдийг татан оролцуулж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл, сургалт хийж, иргэдийн асуултанд хариулт өгч, санал, хүсэлтүүдийг нь сонслоо.   

Нэгдсэн арга хэмжээнд нийт 110 иргэд, 30 гаруй төрийн албан хаагчид хамрагдав.