БАЯН-ӨЛГИЙ АЙМГААР АЯЛАГЧДАД ЗОРИУЛЖ ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМГААР АЯЛАГЧДАД ЗОРИУЛЖ ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Баян-Өлгий аймгийн прокурор, Цагдаагийн газар болон Хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги хамтран тус аймгийн нутгаар аялж, амрахаар төлөвлөж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжийг QR хэлбэрээр бэлтгэн гаргажээ.

Уг зөвлөмжид Монгол Улсын хилийн тухай хууль, хилийн боомтод мөрдөх журам зэрэг хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, аяллын үеэр анхаарах зүйлсийг тусгажээ.