ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШТОРК, КОНТЕНТЫГ ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУСНУУДАД БАЙРШУУЛАХААР БОЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШТОРК, КОНТЕНТЫГ ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУСНУУДАД БАЙРШУУЛАХААР БОЛЖЭЭ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас аймгийн Автотээврийн төвийн удирдлага болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим жолооч нарт  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийсэн байна. 

Мөн Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудад иргэдэд зориулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шторк, контентыг байршуулж хамтран ажиллахаар болжээ.

Хот хоорондын зорчигч тээврийн автобуснууд өдөр бүр 2 ээлжээр зорчдог бөгөөд долоо хоногт 600 гаруй иргэнд үйлчилдэг ажээ.