ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХИЙН ХҮРЭЭНД  ХАМТАРСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас хоригдол, хоригдогч, баривчлагдсан, саатуулагдсан хүний эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих, баривчлах, саатуулах байруудын харуул хамгаалалтыг хууль, журмын дагуу зохион байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн үеэр Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах шинжээч “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх” сэдвээр сургалт хийж, мэдээлэл өгчээ.