Баян-Өлгий аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дербес, Саян телевизүүд, Монгол Заман сонин, Өлгий радио зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын эрхлэгч, сэтгүүлч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын талаар ярилцаж хууль, эрх зүйн мэдээллийг иргэдэд тогтмол хүргэхэд хамтран ажиллахаар болсон байна.
Мөн аймгийн прокурорын газрын хяналтын ажлын тоо мэдээ, нутаг дэвсгэр дэх эрүүгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар