АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН  УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудтай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй алдаа, дутагдал, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Мөн аймгийн прокурорын газраас 2020, 2021, 2022 оны эхний 3 сарын байдлаар бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн судалгааны дүнг танилцуулж, цаашид хууль, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийх ажлаа ярилцаж, төлөвлөлөө.